Тоног төхөөрөмжийн танилцуулга
Spine MT
Хүзүү нурууны автомат татлагын аппарат
Walk mate
Бэхэлгээт алхуулагч
Oxygen
Хүчил төрөгчийн даралтад бүхээг
Body healer
Хөдөлгөөний эрчийг нэмэгдүүлэх төхөөрөмж
ICT
Цахилгаан бумба
CPM
Өвдөгний үеийн идэвхгүй хөдөлгөөн хийх аппарат
Тус аппарат нь хүзүү нурууны булчинг дулааны болон хөдөлгөөний үйлчлэлээр суллах, тайвшруулах, хүзүү сээр бүсэлхий ууцны нугалмуудыг зөв байрлалд ороход дэмжих нөлөө үзүүлдэг олон үйлдэлт эмчилгээний төхөөрөмж юм.
Хүзүүний нугалмын суулт
Нурууны нугалмын суулт
Нугалмын жийргэвчийн эмгэгүүдэд хэрэглэнэыбы.
Бэхэлгээт алхуулагч буюу WALK MATE
Тархины цус
харвалтын дараа болон бүх төрлийн гэмтлийн улмаас алхах, зогсох чадвар буурах
эсвэл алдагдах нь амьдралын чанарыг бууруулж, ажил хөдөлмөр эрхлэх чадварт
сөргөөр нөлөөлдөг.
Манай алхуулагч
нь: Тэнцвэрийг сайжруулах Суларсан булчингийн хүчийг нэмэгдүүлэх Ясны
сийрэгжлээс сэргийлэх Тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх Артерийн даралт ихсэхээс
сэргийлэх Гүний венийн судасны тромбоз (бөглөрөлт) үүсэхээс сэргийлэх зэрэг
олон давуу талтай.
Өвдөг, түнхний үеэр идэвхгүй хөдөлгөөн хийх төхөөрөмж буюу CPM
Өвдөг түнхний үе солих мэс заслын дараа идэвхгүй хөдөлгөөн хийснээр:
Үений хөшингө үүсэхээс сэргийлнэ
Шархны наалдац үүсэхээс сэргийлнэ
Хаван бууруулна
Цусны эргэлт сайжруулна
Шархны эдгэрэлт түргэснэ
Лимфийн урсгал сайжруулах төхөөрөмж буюу AIR COMPERESSION
Агаарын даралтат массаж эмчилгээ нь тунгалагын судасны урсгал болон цусны эргэлтийг сайжруулна. Ингэснээр хаван буулгах булчин суллах үйлдэл үзүүлнэ.
Цахилгаан бумба буюу ICT
Хүзүү, нурууны архаг болон цочмог өвдөлт
Булчин чангаралын өвдөлт
Мэдрэлийн эмгэгийн үеийн саа, саажилт
Гэмтлийн гаралтай өвдөлт /шөрмөс тасрах, шөрмөс сунах, хугарал, мултрал/
Яс, үе холбоос, зөөлөн эдийн эмгэг, үений үрэвсэл
Цочрол ихтэй өвдөлтийн хам шинж /полиневропати, радикулопати /
Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас үүссэн өвдөлт бүхий эмгэгүүд
Хэт авиан эмчилгээний төхөөрөмж буюу ULTRASOUND
Хүзүү нурууны, яс булчин, үе холбоос зөөлөн эдийн гэмтэл үрэвсэл
Хаван буулгах, эдгэрэлтийг түргэсгэх
Үрэвсэл дарах, өвчин намдаах
Хэсэг газрын цусан хангамж сайжруулах гэм мэт үйлчилгээтэй
Мэдрэл, булчин цочроох цахилгаан төхөөрөмж буюу FES, TENS
Булчин суллах
Булчингийн алдагдсан хүчийг нэмэгдүүлэх
Мэдрэл цочроох
Лазер эмчилгээний төхөөрөмж
Лазерын цацраг нь шархны эдгэрэлтийг хурдасгаж, бодисын солилцоог дэмжиж хэсэг газрыг халдваргүйжүүлж ясны эдийн төлжилтийг сайжруулна. Яс, үе холбоос, булчин, зөөлөн эдийн гэмтэл болон яс ургалт, үрэвслийг намдаана.
Хүчилтөрөгчийн төхөөрөмж буюу - Oxygen chamber
Арьс гоо сайхны уян хатан чанарыг хадгалах
Тархины саа саажилт, цус харвалт
Тархины гэмтэл болон доргилт
Мигрень
Алцьгеймер
Хүчилтөрөгчийн дутагдалт өвчнүүд
Аутизм
Паркинсонизм
Үений артрит
Фибромиалги
Хоол боловсруулах замын буюу ходоод гэдэсний үрэвсэл
Атеросклероз буюу судасны хатуурал өвчин
Чихрийн шижин гэх мэт өвчний үед хэрэглэнэ.